Thursday, June 21, 2007

Ислам, бүх хүн төрөлхтөнд уриалжээ

Ислам бол Аллах Эзэний зүгээс илгээсэн хамгийн сүүлчийн бөгөөд эх сурвалжаа бүрэн хадгалж үлдсэн цорын ганц шашин билээ.
Энэхүү шашныг, өөрийн үлгэр дуурайлалт амьдралаараа хүн төрөлхтөнд зааж номлосон хүн, Мухаммед Мустафа бол Аллах Эзэний илгээсэн хамгийн сүүлчийн Элч юм. Түүний хүн төрөлхтөнд номлосон энэ хамгийн сүүлчийн шашин нь Ислам юм.
Мухаммед бол зөвхөн нэг нийгэм, нэг үндэстний Элч бус бүхэл бүтэн хүн төрөлхтний Гэгээн Элч билээ.
Мухаммедээс өмнөх элч нар тодорхой нэг нийгэмд, тодорхой хэсэг хүмүүст илгээгджээ. Тэд : “Ард түмэн минь ээ…” хэмээн зөвхөн өөрийн хараат хэсэг бүлэг хүмүүст уриалжээ. Харин Гэгээн Элч Мухаммед : “Хүмүүсээ…” хэмээн хүн төрөлхтөнд хандан уриалсан билээ.
Гэгээн Элч Мухаммедийн уриалгууд нь бүх нийтийг хамарсан цар хүрээтэй юм. Энэ тухай Куран судар болон Гэгээн Элчийн сургаалуудад дурдагджээ. Тухайлбал: “Бид чамайг бүхий л ертөнц(үүд)эд Рахмет болгон илгээв.”( Энбияа, 107)
**Рахмет: сайн үйл, нигүүсэл, энэрэл гэсэн утгатай үг юм.

Дээрх ишлэлд Мухаммедийн бүх цаг хугацаа орон зайн Их Элч болохыг бидэнд мэдэгджээ.
Тэдэнд хандаж. “Хүмүүсээ ! Би та бүхэнд Аллах Эзэний зүгээс илгээсэн Элч юм. ”(гэж) хэл.
( Аараф, 158 )
Гэгээн Элч өөрийн сургаалууддаа энэ тухай өгүүлсэн байдаг:
“Өмнөх элч нар өөрсдийн омогтоо илгээгдсэн юм. Харин би бол бүхий л хүн төрөлхтөнд илгээгдлээ. ”
Түүний зааж сургасан Ислам шашны номлол нь ямар ч эрин зуун, цаг хугацаа, орон зайд амьдрагсдын хэрэгцээг хангах маш том цар хүрээтэй, гүн утга агуулгатай ерөнхий зарчмууд юм.
Ислам шашин нь Аллах Эзэний зүгээс илгээсэн өмнөх судрууд болон элч нарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг байна.Куран судар бол Кияамэт буюу ертөнцийн төгсгөл хүртэл үе дамжих бүхий л хүн төрөлхтний хэрэгцээг хангах хамгийн сүүлчийн, гайхамшигт судар юм.Тэр (Куран Судар) Аллах Эзэнээс анх илгээгдсэн шигээ шинэ соргог, өөрийн гэсэн өнгө аясаа(оригинал чанар) хадгалж ирсэн, хадгалсаар ч байх цорын ганц ариун судар билээ.

Мүслим буюу Мусульман

Ислам шашны мөрдлөгүүдийг ёсчлон биелүүлэгч, энхийг эрхэмлэгч шүтлэгтнүүдийг мусульман гэнэ. Хүчит Аллах Куран Судартаа мусульман нэрийг бидэнд заажээ. “Үүнээс өмнөх судрууд болон энэхүү Куран сударт Мусульман алдрыг та бүхэнд олгогч Тэр (Аллах) юм”гэсэн байдаг.( Хаж, 78 )

Ислам шашин шүтэгчдийг Мусульман гэж нэрлэх нь зүйтэй юм. Исламч эсвэл ёс суртахуун, соёлын хамгийн доод хэлбэр болох ямарч үндэслэлгүйгээр Лалын ( буруу номтон ) шашинтан гэх мэтээр нэрлэх нь зохисгүй буруу зүйл юм.

Мүьмин: Итгэл найдвартай, зөв, баттай гэсэн үг бөгөөд ерөнхий утгаараа Аллах Эзэнд итгэн биширч, санаа сэтгэлээрээ хүлээн зөвшөөрч, зүрх сэтгэлээрээ мэдэрч мэдэгдсэн хүн гэсэн утгатай юм. Нарийн утгаараа бол Аллахын Гэгээн Элч Мухаммедийн зааж сургасан Ислам шашны номлолыг хүлээн зөвшөөрч, итгэн биширсэн хүн юм. Энэ хоёр үгийг нэг нэгнээр нь орлуулж болох юм байна.

Ислам шашны үндэс нь

1. Иман буюу цорын ганц бүтээгч Эзэн Аллах, бөгөөд Мухаммед бол Түүний Гэгээн Элч, үнэнч боол юм гэдэгт төгс итгэх итгэл.
2. Изьан буюу цорын ганц бүтээгч Эзэн Аллахт хүлцэнгүйгээр захирагдах ёс юм.
Өөрөөр хэлбэл Ислам шашны үндэс нь хорвоо ертөнцийн цорын ганц бүтээгч Эзэн Агуу Аллах гэдэгт ямарч эргэлзээгүйгээр итгэн биширч, зүрх сэтгэлээрээ Аллах Эзэнтэй холбогдох явдал юм. Энэхүү бишрэлийн оргил нь Ихсаан буюу Аллах Эзэнийг харж мөн Түүнийг харж байгаа гэдэгт итгэлтэйгээр аливаа зүйлтэй харьцах, Ихлаас буюу хийсэн үйл бүхнээ Аллах Эзэний тааллыг хүртэхийн төлөө хийж гүйцэтгэх явдал юм.

Ислам шашны тухай товч

Ислам гэдэг үгийн үндэс нь силм бөгөөд хүний (үнэнч боолчуудын) Их Эзэн Аллахт хүлцэнгүйгээр захирагдаж, Түүний зарлигийг үг дуугүй мөрдөх, итгэлтэй зөв замд орсноор авралд хүрэх, бүх хүн цаашлаад бүх зүйлст итгэл найдвар амлах, биеийн болон оюун санааны дарамтаас ангид байх, бузар үйл үйлдэж, муу үг хэлэхгүйн итгэлийг төрүүлэх зэрэг утгыг заадаг байна.
Ислам бол Агуу Аллах Эзэнээс Гэгээн Элч Мухаммедэд илгээж, Гэгээн Элч өөрийн үлгэр дуурайлалт амьдралаараа Өөрөө мөрдөж, бусдад зааж мөрдүүлсэн тэнгэрлэг шашны нэр билээ.
Ислам шашны зарчмуудыг үндсэн гурван хэсэгт хувааж үзэж болно.
Үүнд:
1. Итикат буюу итгэл бишрэл, сүсэглэлийн зарчмууд.
2. Амал буюу мөргөл залбирлууд, хувь хүн болон нийгмийн харилцаа, хууль цаазын тухай зарчмууд
3. Ахлак буюу зан чанар, харьцааны тухай зарчмууд.

Ямарваа нэгэн шашны сургаалыг гүйцэд сайн таньж мэдээгүй нэг нь түүнийг зөвхөн шүтлэг бишрэлээс цаашгүй мэтээр авч үзэх нь маш том эндүүрэл билээ.
Ислам шашин нь зөвхөн нэг шүтлэг бишрэл төдийгүй амьдралын зөв замыг заагч юм.