Thursday, June 21, 2007

Ислам, бүх хүн төрөлхтөнд уриалжээ

Ислам бол Аллах Эзэний зүгээс илгээсэн хамгийн сүүлчийн бөгөөд эх сурвалжаа бүрэн хадгалж үлдсэн цорын ганц шашин билээ.
Энэхүү шашныг, өөрийн үлгэр дуурайлалт амьдралаараа хүн төрөлхтөнд зааж номлосон хүн, Мухаммед Мустафа бол Аллах Эзэний илгээсэн хамгийн сүүлчийн Элч юм. Түүний хүн төрөлхтөнд номлосон энэ хамгийн сүүлчийн шашин нь Ислам юм.
Мухаммед бол зөвхөн нэг нийгэм, нэг үндэстний Элч бус бүхэл бүтэн хүн төрөлхтний Гэгээн Элч билээ.
Мухаммедээс өмнөх элч нар тодорхой нэг нийгэмд, тодорхой хэсэг хүмүүст илгээгджээ. Тэд : “Ард түмэн минь ээ…” хэмээн зөвхөн өөрийн хараат хэсэг бүлэг хүмүүст уриалжээ. Харин Гэгээн Элч Мухаммед : “Хүмүүсээ…” хэмээн хүн төрөлхтөнд хандан уриалсан билээ.
Гэгээн Элч Мухаммедийн уриалгууд нь бүх нийтийг хамарсан цар хүрээтэй юм. Энэ тухай Куран судар болон Гэгээн Элчийн сургаалуудад дурдагджээ. Тухайлбал: “Бид чамайг бүхий л ертөнц(үүд)эд Рахмет болгон илгээв.”( Энбияа, 107)
**Рахмет: сайн үйл, нигүүсэл, энэрэл гэсэн утгатай үг юм.

Дээрх ишлэлд Мухаммедийн бүх цаг хугацаа орон зайн Их Элч болохыг бидэнд мэдэгджээ.
Тэдэнд хандаж. “Хүмүүсээ ! Би та бүхэнд Аллах Эзэний зүгээс илгээсэн Элч юм. ”(гэж) хэл.
( Аараф, 158 )
Гэгээн Элч өөрийн сургаалууддаа энэ тухай өгүүлсэн байдаг:
“Өмнөх элч нар өөрсдийн омогтоо илгээгдсэн юм. Харин би бол бүхий л хүн төрөлхтөнд илгээгдлээ. ”
Түүний зааж сургасан Ислам шашны номлол нь ямар ч эрин зуун, цаг хугацаа, орон зайд амьдрагсдын хэрэгцээг хангах маш том цар хүрээтэй, гүн утга агуулгатай ерөнхий зарчмууд юм.
Ислам шашин нь Аллах Эзэний зүгээс илгээсэн өмнөх судрууд болон элч нарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг байна.Куран судар бол Кияамэт буюу ертөнцийн төгсгөл хүртэл үе дамжих бүхий л хүн төрөлхтний хэрэгцээг хангах хамгийн сүүлчийн, гайхамшигт судар юм.Тэр (Куран Судар) Аллах Эзэнээс анх илгээгдсэн шигээ шинэ соргог, өөрийн гэсэн өнгө аясаа(оригинал чанар) хадгалж ирсэн, хадгалсаар ч байх цорын ганц ариун судар билээ.

2 comments:

mongol said...

сайн байнуу? таны энэ буянтай үйлст тань амжилт хүсье. google-р хайтал энэ блог гараад ирлээ. баярлаад л явчихлаа. энд бас нэг ийм блог байгаа: http://hariult.wordpress.com дараа нэг завтай үедээ хараарай. нэг форумд бичсэн бичлэгүүдээ бас тэндээс өөр гишүүдийн зарим бичлэгийг эмхтгэсэн ухаантай юм.
Аллах таныг ивээг.

FATMA said...

Asssalam alaykum, bi facebook Muslim Mongolchuud gesen pafe neesen yum. Muslim naiz nuhduudee damjuulan taraaj Islam tuhai sanal bodloo huvaaltsay.http://www.facebook.com/?sk=welcome#!/pages/Muslim-Mongolchuud/196754897113137